ЭЗЭНИЙ ХУУЛИНД БАХДАН…

“ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж
Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.
Урсгал усны дэргэд тарьсан мод адил
Ургацын цагт жимсээ ургуулж
Навчис нь үл хатна.
Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.”
 (Дуулал 1:2-3)

    Манай чуулганы удирдагч Рон Уард пастор болон Ази тивийн зохицуулагч нарын урилгаар Азийн удирдагчдын чуулганд оролцох ивээл хайрласан Бурханд талархъя. Түүхэнд Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн 2 алдартай илгээлтийн хөдөлгөөн байсан. Эхнийх нь Моравийн чуулган. Моравийн чуулган дэлхийн 130 оронд 3000 эгэл мишеонер (буюу lay missionary гэдэг үг нь шашны болоод теологийн мэргэжилгүй, өөр ажил хийхийн зэрэгцээ сайнмэдээний ажилд үйлчилдэг мишеонерийг хэлнэ) илгээв. Удаах нь Мүүдийн чуулган юм. Уг чуулган 2000 орчим эгэл мишеонер илгээсэн. Тэд илгээлтийн үйлчлэлээр дэлхийд хамгийн том хоёр нь байсан боловч нэгэн зууныг дамнан оршиж ч чадаагүй байх юм. Яагаад гэдгийг мэдэж байна уу? Тэд ердөө үүсгэн байгуулагчийнхаа сүнслэг өвийг л сахин хадгалж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, түүхээс сургагдах явдал дутсанаас болсон. Үүсгэн байгуулагчийн сүнслэг өвийг өвлөн, авч үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь нэн чухал юм. Үндэслэгчийнхээ захиасаас суралцаагүй аливаа хувь хүн, чуулган эсвэл улс үндэстэн Бурханы ерөөлийг хадгалж чаддаггүй. Тиймээс “Самуел Ли докторын сүнсний өв” сэдвээр лекц сонсох нь гүн утга учиртай юм. Паул мишеонерээс сонссончлон Азийн нэлээд хэдэн залуу удирдагч Самуел Ли докторын тухай сонсох хүсэлтэй байсанд Бурханд талархаж байна. Бурхан та бидэнд түүхийн ухамсар өгч, бид Түүний сүнсний өвөөс сурч, хөгжүүлж, үр хүүхэд, ач, зээ, бүр 1000 үедээ өвлүүлэн үлдээх болтугай. 


    Азийн чуулгануудын эрхэм залуу удирдагчдын хүсэлтэд хариу өгүүлэхээр Бурхан миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөнөөр би энд ирээд байна. Оюутан байх үеэсээ эхлээд л би Самуел Ли доктороос олон захидал хүлээн авч байсан. Намайг тэр Чикагод нүүгээд ирээч гэж урьж байв. Түүнийг 2002 онд эмнэлэгийн орон дээр нас эцэслэх үед Бурхан намайг түүний дэргэд байлган ерөөсөн юм. Тэр одохынхоо өмнө бидэнд дараах 8 сүнсний өвийг үлдээв. Библи өөд буцах, эгэл мишеонерүүд дэлхий даяар илгээгдэх, 1:1-ний Библийн хичээлээр Их дээд сургуульд сайнмэдээ тараах, гэр чуулганы тэжээлийн онгоц мэт үйлчлэл, Шавь бэлтгэх үйлчлэл, Өдөр бүрийн хоол болон сэтгэгдэл бичих, "Таван талх, хоёр загас" буюу өгөгч сүнс, Тахилч нарын хаант улс, Ариун үндэстэн болохын төлөөх залбирал. Эдгээр бүх өвийг нэг үгээр дүгнэвэл Дуулал 1:2,3 юм. Тэр товчхондоо Бурханы үгэнд бахдаж, түүнийг туйлын байдлаар дагадаг хүн байв. Тэгээд зогсохгүй эргэн тойрныхоо олон хүнд тийн үйлдэхэд нь тусалсан. Би ч тэр тусыг хүртсэн хүмүүсийн нэг юм. UBF-ийн 60 жилийн түүхэнд хамгийн нөлөөтэй амьдралаар амьдарч, үр жимстэй үйлчлэлийг үндэслэсэн хүмүүсийн нэг нь Ли доктор мөн. Ли докторыг Бурханы үгийн агуу үйлчлэгч, Библи судлаачаар үнэнхүү нандинаар хэрэглэсэн Бурханыг магтъя. Та нар ч бас түүнийг дуурайн библи судалж, агуу Библийн багш нар болж, цаг үедээ нөлөөтэй, үр жимстэйгээр амьдраасай хэмээн залбирч байна. 


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ.  "ЭЗЭНИЙ ХУУЛИНД БАХДАН..."


Нэгд, Өдөр бүрийн хоолны судлал


    Ли Доктор Сөүлээс эхлэн Солонгос даяар сайнмэдээний ажил хөгжиж байгааг хараад Библийн гүнзгий судлал хэрэгтэй байгааг мэджээ. Оюутнууд хувиараа Бурханы үгээр тэмцэж, түүнийгээ хэрэгжүүлэхэд чиглүүлэх зорилготой Өдөр Бүрийн Хоолоор түүний Библи судлал эхэлжээ. Тэрээр ӨБХ-ний судалгаанд 3 жилийг зориулсан. ӨБХ нь бүтэн Библийг 3 жилийн турш сурахад чиглэгдэх бөгөөд зарлигийг бие дааж судлах, өдөр бүр зориулалт гаргахад туслах зорилготой юм. Жилийн 365 өдрийн турш өдөр алгасалгүй ӨБХ дээр ажиллаж, номыг хянан тохиолдуулна гэдэг онцгой хүчин чармайлтыг шаардана. Тэр өдөр бүр өглөөний 8:00-аас эхлээд үд дунд хүртэл ӨБХ бичдэг байсан. Түүний ширээн дээр хавтас, цавуу, хайч зэрэг зүйл үргэлж байдаг байв. Тухайн үед залруулагч (штрик) ч байгаагүй тул бичвэрийн залруулах хэсэгт нарийхан цаас наагаад засч бичдэг байв. Тэрээр ӨБХ-ны гар бичмэлээ дахин давтан хянаж, маш олон залруулгын тууз наасан тул ӨБХ-ны номууд зузаан бөгөөд хүнд болсон байдаг байв. Ийм маягаар тэр Библийн “химийн бүтцийг” олж мэдэх хүртэл 9 жил ӨБХ-ыг бичсэн юм. 

    ӨБХ-ийг бичиж дуусгасан тэр 32 ном өлгийдөн аваад нулимс урсгаж байсан билээ. ӨБХ нь Бурханы үгэнд тулгуурлан залбирч, тунгаан бодож, хэрэгжүүлэхэд бидэнд тусладаг байв. Оюутнууд долоо хоног бүрийн хэсгийн цуглаанд оролцохдоо ӨБХ хуваалцдаг байсан. UBF-ийн стеф хоньчид (staff shepherds) ӨБХ-ны тэмдэглэлээ жинлүүр дээр тавьдаг байв. Тэгээд жингийн дагуу жагсаана. Би Сөүлийн Жонро сентагийн асарт байхдаа тэдгээр ӨБХ-ыг харсан. Хүнд жин дарсан ӨБХ-ны эзэд шагнал авч, хөнгөн жин дарагсад нь дасгал авдаг байсан гэнэ билээ. Гэрлэх гэж байгаа хүмүүс ӨБХ-оо тогтмол хуваалцдаг байсан. Тэд бүр бал сарын үеэрээ ч ӨБХ хуваалцдаг байсан. Жимми болон Сара Ли мишеонерүүд (Энэтхэгийн мишеонерүүд) тийн үйлдэж байсан хүмүүсийн тоонд орох байх. Нэгэн анагаахын оюутан их сургуульд байсан 4 жилийнхээ хугацаанд ӨБХ-ыг нэг ч алгасалгүй бичсэн бөгөөд түүний ӨБХ нь анагаахын сургуулийг төгсөх хүртлээ тэмдэглэсэн лекцээс нь ч их болсон байв. 

    Модер Сара Бэрри 25 настайдаа Солонгост ирсэн. Миссисипид байсан эцэг эх нь түүнийг даган Хавайд ирээд нулимс дуслуулан үдэж өгч байжээ. Эрдэнэ мэт, гүнж мэт охиноо дайнд нэрвэгдсэн ядуу буурай орон руу илгээнэ гэдэг элэг эмтрэм байсан байх аа. Гэсэн хэдий ч Модер Бэрри Солонгост сайнмэдээ дэлгэрүүлэхийн тулд амьдралаа улаанбуудайн үр мэт Бурханд өргөх шийдвэр гаргасан. Тэр Америк мишеонерүүдийн сайхан байрыг орхин, ядуу солонгос оюутнуудын хамт кимчитэй сэндвич идээд ажлын өрөөний шалан дээр унтдаг байжээ. Солонгос хэл сурах гэж тэр маш их зовлон эдэлсэн. Гэхдээ тэр ямар ч аялгагүй чөлөөтэй ярьдаг болох хүртэл, солонгос хэлний үгийн сан нь солонгосчуудынхаас илүү сайн болох хүртэл уг хэлийг хичээнгүйлэн сурсан юм. Тэр нэг удаа “Эхлэл” библийн хичээл хийж байхдаа надад “Өндөр тэнгэр, тарган морь” гэсэн утгатай “Чон Ко Ма Би"(天高马肥)гэдэг хэлц үг хүртэл хэлж байсан удаатай. 

    Модер Берри өглөө бүр 08:00-09:00 цагийн хооронд англиар Библийн хичээл заадаг байв. Тэр үед “АНУ-аас ирсэн Сара Берри багшийн Англи хэлний хичээл. Ирээд үз!” гэсэн бичигтэй зарлалыг SNU (Сөүлийн Үндэсний Их Сургууль)-ийн олон оюутан харсан байх. Тэдэнд үзэсгэлэнтэй Америк эмэгтэйгээр Англи хэл заалгах сонирхол маш их байсан. Түүний Англи хэлний хичээл ихэд алдаршиж, СҮИХ-ийн оюутнууд олноор тойрон цуглаж байв. Гэхдээ тэд хожим нь Англи хэл сурахаас илүү Библийн хичээл хийх сонирхолтой болсон. Бурхан түүний англи хэлний Библийн хичээлийг ерөөсөн бөгөөд ингэснээр СҮИХ-ийн олон оюутан Есүсийн шавь болж, гадаад руу мишеонерээр явсан юм. Модер Берри хоньчины англи хэлний хичээл, Ли докторын ӨБХ-ны эрчимтэй судалгаа хоёр нь Сөүлийг байлдан дагуулах үйлчлэлийн бат суурь болсон төдийгүй Солонгос UBF-ийн “Библийг Солонгост, илгээлтийг дэлхийд” хэмээх тунхагийн ч эхлэл болсон юм. (성서한국, 세계선교). Би энэхүү тунхагт маш дуртай! :)


Хоёрт, Мэргэн ухааны ундарга, дасгалын сэдэл болсон Библийн хичээл


    Ли докторын хувьд Библийн хичээл нь янз бүрийн хүмүүст туслах мэргэн ухааны ундарга, дасгалын сэдэл болдог байсан юм. Түүнд тэдгээрийг үйлдэх Бурханы мэргэн ухааныг библийн хичээл өгч байсан. Тэр олон янзын хүмүүст, тухайлбал сургууль, ажил, гэрлэлт зэрэг амьдралын асуудалтай, хоолны дэглэм барих хэрэгтэй, бүр хүүхэдгүй хүмүүст ч асуудлаа шийдэхэд нь Бурханы үгэнд тулгуурлан тусалж байв. Тэр хувь заяаны талаархи гутранги бодлыг ялж чадвал бүх асуудлыг ялж чадна гэдэгт итгэдэг байсан тул гутранги байдлаа ялахад нь хүн бүрт тусалдаг байв. Бас тэр оюутнуудад Бурханы алдрын төлөө чармайн суралцаж, олон хичээлд А үнэлгээ авахад нь тусалдаг байв. Үр дүнд нь ЮБФ чуулган судалгаа болон анагаахын салбарын олон тооны докторыг өсгөх талбар болсон бөгөөд тэдний тоо 300 гарна. ЮБФ бол дэлхийн номер нэг докторын байгууллага гэж хэлж болно. Би 1997-2002 он хүртэл 6 жил залуу дагалдан мишеонерээр үйлчилсэн бөгөөд тэр үед миний дотны найз нэгэн эмч мишеонер байсан юм. Түүний Америк эмч болсон тухай илэн далангүй, чин сэтгэлийн намтраас би хайр ивээл дүүрэн авч байв. 

    Тэр анх Америкт ирэх үедээ Ли докторын оффист зочилж, "Би америк эмч биш UBF-ийн бүтэн цагийн стэфф хоньчин болмоор байна" гэж хэлжээ. Доктор Ли түүнийг магтахын оронд “Чи гэр бүлээ авч явах хариуцлагыг үүрэхээс залхуурсандаа суралцмааргүй байгаа юм.” гэж зэмлэжээ. Нөгөө хоньчин Солонгост алдартай анагаахын сургуулийг төгссөн ч цусны даралт хэрхэн хэмжихээ мэддэггүй байв. Түүний хувьд америк эмч болох нь боломжгүй юм шиг санагджээ. Гэхдээ доктор Ли түүнд Еврей 11:29 “Итгэлээр Израйлчууд улаан тэнгисийг хуурай газраар мэт гатлав…” гэсэн зарлигийг нэг үг болгон өгчээ. Америкт тэрбээр Бурханд хүндэтгэл өргөдөг Бүтэнсайнд л өнжиж, нэгдэхээс хагассайн хүртэлх бусад өдрүүдэд өдөр бүр өглөөний 8:00 цагаас үд дүнд хүртэл анагаахын чиглэлээр дахин суралцжээ. Ийнхүү тэр итгэлээр Америкийн анагаахын боловсролыг эзэмшээд, хожим нь Америкийн анагаахын зөвлөлийн хоёр ч шалтгалтад өндөр оноотой тэнцэж, нэгэн анагаахын сургуулийн профессор болсон юм. 


Гуравт, Ли докторын библи судлалын онцлог


    Түүний Библи судлалд хэдэн онцлог байсан. Юуны өмнө, тэр Библийг таашаалтайгаар судалдаг байв. Тэр библийг хэзээ ч үүрэгт дарагдсан мэт судалж байгаагүй. Тэр хурал цуглаан, онгоцны буудал, машин, тэр байтугай шүдний эмнэлэгт хүртэл, хаана ч байсан Библээ уншдаг байв. Жилд нэг удаа библийг бүтнээр нь, мөр бүрийг нь улаанаар тэмдэглэж уншдаг зуршилтай байсан. Би бол түүний Библийг хэрхэн хичээнгүйлэн уншдагийн нүдэн гэрч юм. Түүний эхнэр Грэйс А.Ли мишеонер “Библи унших нь түүний амьдралын баяр баясгалан байсан” гэж хэлдэг. Нэг удаа тэр Библээ өндөрт өргөн, "Би энэхүү библээрээ дэлхийн хаана ч очоод байлдан дагуулж чадна” хэмээн хашгирч байлаа. Ли доктор зарлал хэлэх үедээ анагаахын оюутнууд анагаах ухаанд суралцахаас илүүгээр бид Библийг хичээнгүйлэн судлах ёстой гэдгийг цохон тэмдэглэдэг байв. Библи нь өвөрмөц “химийн бүтэцтэй” тул бид түүнийг ойлгож авах хүртлээ библийг эрчимтэй судлах ёстой гэж тэр бидэнд хэлдэг байв. 

    UBF чуулган олон шилдэг Библийн багш нар, Библи судлаачид, мэргэжилтнүүдийг төрүүлээсэй хэмээн тэр залбирдаг байв. Тэрээр UBF чуулганы хүн нэг бүр Библийн 66 номын аль нэгийг нь эзэмших юм бол дэлхийн хэмжээний Библи судлаач болж чадна гэж тунхаглаж байсан. Германы нэгэн ахлах хоньчин байдаг байв. Тэр жил бүр 2-4 удаа Чикагод ирж, библийн хичээлийн дасгал авч байсан. Би түүнтэй хамт фишинг хийж, үдийн хоолны цагаар сайхан нөхөрлөдөг байв. Тэр нэг удаа библийг бүтнээр нь бодитоор судалж, цээжлээд Модер Берри хоньчинд шалгуулж байв. Ли доктор түүнд “Загасчнаас загас үнэртдэг шиг, Бурханы зарцаас библи судлал үнэртэх ёстой” хэмээн тайлбарлаж байсан. 


Өөр нэг онцлог гэвэл, Ли доктор Бурханы зарлигийн ганц үгэнд зүрх сэтгэлээ эзэмдүүлэх хүртэл Библийг эрчимтэй судалдаг байсан. АНУ-д анх үйлчилж эхлэх үедээ тэр Бүтэнсайн өдрийн зарлигийг Пүрэв гарагаас эхэлж бэлддэг байсан. Пүрэв гараг бол хамгийн их тэмцэл хийдэг өдөр байв. Тэр өмнөх Бүтэнсайн өдрийн зарлигт нэгэнт эзэмдүүлсэн тул түүнийг зайчилж, дараагийн зарлигийг бэлдэхийн тулд өдөржин ажиллаж байв. Тэр библийн тайлбар номуудад түшиглэдэггүй байсан. Юуны өмнө тэр библийн хэсгийг цээжилнэ. Цээжилж, бясалгаж байх үед нэг үг сэтгэлд нь үүрийн цолмон гийх мэт гарч ирэх юм бол тэр мөчид мессежээ бичиж эхэлдэг байв. Тэр ихэнхдээ 7 хоногт 7 удаа мессеж бичдэг байсан. Бичиж дуусмагцаа шөнийн 2:00 цаг болж байсан ч хамаагүй, Рон пасторыг дуудаад шивүүлдэг байв. Рон пастор заримдаа хэдэн цагийн турш нойл орж ч чаддаггүй байсан. 


Ням гарагийн зарлигийг тунхаглах үед ч шинэ санаа орж ирвэл тэр мессежээ дахин засдаг ба, сүүлчийн хувилбарыг Даваа гарагт хэвлэн гаргадаг байв. Тэрбээр, ялангуяа Ням гарагийн мессеж бэлдэх үед бол өдөр шөнөгүй ажилладаг байв. Нэг удаа тэр зүүдэндээ чангаар зарлиг зааж, бүр унтаж байсан эхнэрээ сэрээж орхисон гэдэг. Түүнд хийх зүйл олон байсан ч зарлиг бэлдэхийн тулд тэдгээрийг боддоггүй байсан ба зарлигийг бүх зүрхээр бэлдээд дууссаны дараа л бусад зүйлийг хийдэг байсан гэдэг. Ийнхүү Ням гарагийн зарлиг хөлс, цусаар тунхаглагдаж байсан тул хүчтэй, сэтгэл хөдлөм байдаг байв. Чикаго сента Америк оюутнуудаар дүүрч, хаалга хүртэл, тэр бүү хэл тагтан дээр хүртэл хөл хөдөлгөөн ихтэй байв. Залуу мишеонерүүд олон ч удаа сандлаа аваад балкон тийш гарч байсныг би санаж байна. 

Бурханы нэг үг зүрх сэтгэлд нь шатаж байсан тул зарлалын үеэр хэлэх зүйл Ли докторт их байжээ. Ням гарагийн зарлигийг тунхагласны дараа сонссон хүмүүсийн сэтгэлд Бурханы нэг үгийг суулгахын тулд зарлиг бүрээ нэг үгээр дүгнэдэг байсан. Зарлал нь их хөгжилтэй, бас урам зориг өгдөг байсан тул Чикаго ЮБФ-ийн ах эгч дүүс бүгдийг нь бичиж авдаг байв. Нэг хоньчин 6 дэвтэр бичсэн байхад, өөр нэг нь 4 дэвтэрт бичсэн байх жишээтэй. Тэр бүгд нь ЮБФ-ийн үнэт эрдэнэ билээ. Энэ бүгдээс илүүгээр Ли доктор библийн хичээлд эрчимтэйгээр, ялангуяа сорилт бэрхшээлийн үед бүр ч илүүгээр өөрийг зориулдаг байсан. Тэргүүн удирдагч болон үйлчилж байсны хувиар тэр тоймгүй сорилт, бэрхшээлтэй учирч байсан. Зовлонгийн дунд тэр асуудалтай тэмцэлдэхээс илүү библи руу буцдаг байлаа. Библийг илүү их уншиж, мессежээ улам шаргуу бичиж, Бурханы үгийг өдөр шөнөгүй бясалгадаг байсан. Ийнхүү асуудал аяндаа шийдэгдэх үед тэр Бурхан бол сайн болохыг биеэр танин мэддэг байв. Би ч бэрхшээлийн дунд түүнийг дуурайх гэж хичээдэг. 


Бэрхшээл зовлонгийн 19 жилд тэрбээр хүний аргаар огт тэмцэлдээгүй, харин золгүй явдал нь Бурханы ивээл болон үр жимс дүүрэн ялалт болж хувирах хүртэл, идэвхитэй библийн хичээлээр сүнсний тэмцэл хийдэг байв. Бурханы агуу их ажил өрнөх бүрт ЮБФ-ийн үйлчлэлийг сүйрүүлэх гэсэн сатаны ажил ч идэвхиждэг. Америк оюутнууд библийн хичээлээр дамжуулан өсөхийн зэрэгцээ, хүүхдүүд нь солонгосчуудын үгийг өөрийнхөөс нь илүү дагаад байна гэсэн бодол зарим хоньдын эцэг эхийн сэтгэлийг гонсойлгожээ. Тэд хүүхдүүдийнхээ итгэлийг хулгайлж, тархийг нь угаан, ЮБФ-ийн дайсан болгох гэж хичээх болсон. Маш олон их сургуулийн эргэн тойронд ЮБФ-ийг муучилсан цуурхал тарж эхлэв. ЮБФ-ийн эсрэг энэ мэт үйл ажиллагаа 19 жил үргэлжилсэн. Энэ нь Ли Доктор, Модер Берри нарын хувьд тэвчишгүй зовлон, зовуурь, бэрхшээл байсан юм. 


Хүний бодлоор бол ийм үед гүнзгий цөхрөхөөс өөрийг хийж чадамгүй санагдана. Гэхдээ сатан довтлох үед Ли доктор библийн хичээлд, ялангуяа Лук номыг судлахад эрчимтэй шамддаг байв. Тэрбээр, Америкчуудад түүхийн сургамж болон харьцангуй байдлыг ойлгох суурь дутагдаж байна гэдгийг ухаарч, Бурханы түүхийн сургамж болон сайнмэдээний туйлын итгэлийг Лук библийн хичээлээр дамжуулан суулгах шийдвэр гаргасан. АНУ-д сайнмэдээ дэлгэрүүлэх 25 жилийнхээ хугацаанд тэр Лук библийн зарлигийг туушид нь 8 удаа дамжуулжээ. Тэдгээрийн дундаас 1984 оны хувилбар хамгийн шилдэг нь бөгөөд ном болж хэвлэгдсэн. Модер Берри үүнийг урам зоригийг өгөх тухайд хамгийн сайн өгдөг ном хэмээн танилцуулж байв. 2022 оны үүсгэн байгуулагчдын өдрийг тэмдэглэх үеэр Солонгосын UBF-ийн удирдагч Мосе Ким хоньчин Бурханы алдрын төлөө Бурханы үгийн агуу үйлчлэгч, мессенжер болох хүсэлтэй хэн бүхэнд энэ номыг санал болгож байсан. Зовлонгийнхоо дунд Ли доктор эрдэнэс мэт библийн лекцийг олноор нь нийтэлж байв. Бурханы үгийг хайрлах түүний хайр, идэвхитэй библийн хичээл нь Америкийг тахилч улс, Ариун үндэстэн болгох үйл хэргийн суурь болсон нь үнэн билээ. Гүнзгий библийн хичээлээр тэр Библийн гольдрилыг ойлгосон юм. Тэрбээр 430 жил боолчлогдсон, сонгосон ард түмэн Израйлдаа хандсан Бурханы агуу хайрыг ойлгосон. Энэ хайр бол тэднийг хаант тахилчид, ариун үндэстэн болгох явдал байсан юм. Америкт ч Бурхан үүнтэй адил найдвар тавьсан гэдэгт тэр итгэж байв. Зарлал бүхэндээ, Америк тахилч, ариун үндэстэн болохын төлөө залбирахыг тэр бидэнд сануулдаг байлаа. Би одоо ч Индианаполисийн хамтран зүтгэгчид, хоньдын хамтаар Америк нь тахилч, ариун үндэстэн болохын төлөө залбирдаг. 



ХОЁРДУГААР ХЭСЭГ. "АЛИВАА ҮЙЛ НЬ ТҮҮНД АМЖИЛТЫГ АВЧИРНА"


Та бүхний сайн мэддэгчлэн Есүс Христ 3 жилийн турш шавийг босгох үйл хэрэгт бүхнээ зориулсан. Америкийг тахилч Ариун Үндэстэн болгох Бурханы хүсэл найдварыг тээн, Ли доктор ч сүнсний удирдагчдыг нэг нэгээр босгох үйл хэрэгт амьдралаа зориулсан. Нэг хүнийг тэр бүхэл ертөнц мэт бодож, нэг сүнсний удирдагчийг өсгөхөд бүхнээ зориулж байлаа. Ли доктор Солонгос ЮБФ-ийн суурийг тавих үедээ Жүн Иохан доктор хэмээх нэг хүнийг сүнсний удирдагч, чуулганы тэргүүн болгох үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж байв. Америкт ажиллахдаа ч тэр Рон Уард пасторыг өсгөхөд амьдралаа зориулсан. Ийнхүү тэр явсан газар бүртээ, нэг цаг үед олон сүнсний удирдагчдыг өсгөсөн ба үүгээр Америк нь тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болох үйл хэргийн бат суурь тавигдсан юм. 

Рон Уард пастор бол Орегоны Мужийн их сургуулиас ирсэн, хөдөөний залуу байв. Тэр анх Чикагод ирэхдээ сүрхий цөхөрсөн хүн байсан бөгөөд 7 секунд тутамд санаа алддаг байв. Ли доктор түүгээр 100 хуудас амьдралын намтар бичүүлсэн. Тэгсний дараа Рон пастор Билли Грэхэм доктор гэж хэн болохыг мэдэхгүй байсан ч Ли доктор түүнийг Билли Грэхэм мэт Бурханы агуу их зарц болохыг ерөөсөн юм. Тэр түүнийг агуу хоньчин болж өөрчлөгдөх хүртэл хүү шигээ халамжилдаг байв. Тэр одоо Америкийн залуу хоньчдыг бүгдийг нь халамжилдаг золиос дүүрэн хоньчин болсон. Чикаго ЮБФ-д зарлиг заахдаа тэр архирах арслан мэт хүчирхэг дуу хоолойгоор дамжуулдаг. Саяхан тэр ЮБФ-ийн тэргүүн удирдагч болсон билээ. 

Марк Вучикович пастор бол кино од мэт ганган залуу байв. Тэр АНУ-ын ерөнхийлөгч болох агуу амбиц тээн Нордвестерн их сургуульд элсжээ. Тэр 1-р курст байхдаа Келф багийн нэг мишеонертэй 1:1-ний библийн хичээл хийснээр итгэгч болсон. 

1980 онд тэр анх хүндэтгэлийн цуглаанд уригдаж, Чикагогийн Нордкларк дахь сентад иржээ. Тэр анх орж ирээд тэнд бөөн солонгос мишеонер байгааг хараад цочирдсон гэнэ. Тэр бас Ли доктор англиар юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул цочирджээ. Түүнээс гадна Ли докторын нүүр царай гэрэлтэж байгааг хараад бүр ч их цочирджээ. Түүнд Ли доктор ямар нэг зүйл хэлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа мэт харагджээ. Тэр бол Бурханы нэг үг байсан. Үүнд түүний сэтгэл ихэд хөдлөсөн ба Ли докторын хэлсэн зарлалын үед Бурханы үг сэтгэлд нь орж ирээд дүрэлзэн асах мэт болжээ. Бурханы нэг үгийн улмаас тэр дараагийнх нь бүтэнсайн өдрийн цуглаанд ч мөн оролцжээ. Улмаар, бүтэн цагийн стэфф хоньчин болох хүртлээ тэр нэг ч удаа хүндэтгэлийн цуглаан алгасаагүй гэнэ. Тэрбээр саяхан Рон Уард пасторыг залгамжлан Чикаго чуулганы тэргүүн пастор боллоо.


2002 оны 1 сарын 11-нд Ли доктор Тэнгэрийн улс өөд явсан. Чикагогийн төв салбарт болсон түүний оршуулгын ёслолд 1000 орчим хамтран зүтгэгч мишеонер болон уугуул ахлагчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж байсан. Бурхан түүний шатан дүрэлзэх элчийн тэмүүлэл, библийг хайрлах хайр, хоньчины сэтгэлийг ерөөж өгснөөр тэр Солонгост 100 салбарыг эхлүүлж, Солонгосоос 1500 энгийн мишеонер дэлхийн 85 улсад илгээгдсэн билээ. Өөрийн зарц Самуел Ли докторын үйлчлэлээр, аглаг Солонгосыг мишеонер илгээдэг улс болгон, агуу шинэ түүхийг эхлүүлсэн Бурханыг магтаж байна. Ли докторын үхэл нь ЮБФ-ийн хамтран зүтгэгч бүрийн хувьд цочирдом мэдээ байлаа. Үүнтэй зэрэгцээд зарим хүн түүнгүйгээр ЮБФ-ийн ирээдүй ямар болох талаар ч эргэцүүлэхэд хүрч байсан. Гэхдээ тэр энх тунх байхдаа бидэнд “Давид өөрийнхөө үед Бурханы зорилгод үйлчилсэн” (Үйлс 13.36) хэмээн байн байн хэлдэг байсан юм. Бас амьд ахуйдаа Бурханы даалган өгсөн ажлуудыг дуусгасан тул өөд болсноос хойш ЮБФ хэрхэх тухайд ч санаа зовохгүй байгаагаа байн байн хэлдэг байв. 


Дүгнэн хэлэхэд, Бурхан Ли докторыг олон талаар ерөөсөн ба ялангуяа амийг түгээгч хамтран зүтгэгчдийг дэлхий даяар тоймгүй олныг босгон ерөөсөн юм. Тэдний дунд Модер Берри, Грейс А.Ли, Жүнь Иохан доктор нар ч байна. Бурхан мөн түүний гэр бүлийг 3 хүүхэд, 3 хүргэн бэр, 9 ач зээгээр ерөөн өгсөн. 1992 онд засгийн газар болон чуулганы харилцаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн Чеонбук их сургуулиас хүндэт докторын цол олгосон. 


Дуулал бичээч Бурханы хуулинд бахдагч хүний талаар ам гарсанчлан, Ли доктор бол үнэхээр ерөөгдсөн хүн болсон билээ. Түүний тоолж баршгүй их ерөөл нь идэвхитэй библийн хичээлийн үр жимс юм. Түүний сүнсний өвийг хоёр зүйлээр дүгнэн хэлж болно. Эхнийх нь идэвхитэй библийн хичээл, удаах нь цаг үедээ сүнсний удирдагчдыг босгох явдал болно. Азийн сүнсний удирдагчид бүгдээрээ Ли докторыг дуурайн Бурханы үгэнд бахдаж, түүнийг өдөр шөнөгүй бясалган, тэгснээр энэ цаг үеийнхээ үнэхээр ерөөгдсөн хүмүүс болж, Бурханы алдрын төлөө амьдрал ба үйлчлэл нь үр жимстэй, амжилттай, дэвжингүй болохыг биеэр амсан эдэлж чадахыг хүсэн гуйж байна. 

Comments

Post a Comment

Popular posts from this blog

ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ