Posts

Showing posts from August, 2023

ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ

ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ Чухал зүйл: 1Коринт 1:18, 27 “Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн” (18)   “Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ” (27)   Монгол дахь мишеонер, Ази дахь тив хариуцсан зохицуулагчаар дамжуулан намайг урьсан та нарт талархал илэрхийлье. Мөн намайг энд ирэх боломж гарган өгсөн ЮБФ-ийн удирдагч Рон Уард пасторт талархал илэрхийлье.   Өнөөдөр би та бүхэнтэй Есүсийн загалмайн сүнслэг байдлын талаар хуваалцмаар байна. (Энэхүү “сүнслэг байдал” гэснийг “мөн чанар, утга учир” хэмээн ойлговол дөхөм мэт харагдаж байна. Орч .) Та нарын мэддэгчлэн, “Загалмай” нь Есүсийн цовдлолын болон Христитгэлийн бэлгэдэл юм. Загалмайгаа үүрч, Өөрийг нь дагахыг Есүс биднээс хүссэн. (Марк 8:34) Есүстэй уулзан, загалмайн утга учрыг таньснаар бид сүнслэг байдалд илүү өсөх болно. Тэгвэл загалмайн сүнслэг байдал нь ямар вэ? Нэгд, энэ нь “мөхөс болоод мунхаг” байдал юм. Эдгээр үгс зөрчилтэй сонсогдож маг...