Posts

ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ

ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ Чухал зүйл: 1Коринт 1:18, 27 “Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн” (18)   “Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ” (27)   Монгол дахь мишеонер, Ази дахь тив хариуцсан зохицуулагчаар дамжуулан намайг урьсан та нарт талархал илэрхийлье. Мөн намайг энд ирэх боломж гарган өгсөн ЮБФ-ийн удирдагч Рон Уард пасторт талархал илэрхийлье.   Өнөөдөр би та бүхэнтэй Есүсийн загалмайн сүнслэг байдлын талаар хуваалцмаар байна. (Энэхүү “сүнслэг байдал” гэснийг “мөн чанар, утга учир” хэмээн ойлговол дөхөм мэт харагдаж байна. Орч .) Та нарын мэддэгчлэн, “Загалмай” нь Есүсийн цовдлолын болон Христитгэлийн бэлгэдэл юм. Загалмайгаа үүрч, Өөрийг нь дагахыг Есүс биднээс хүссэн. (Марк 8:34) Есүстэй уулзан, загалмайн утга учрыг таньснаар бид сүнслэг байдалд илүү өсөх болно. Тэгвэл загалмайн сүнслэг байдал нь ямар вэ? Нэгд, энэ нь “мөхөс болоод мунхаг” байдал юм. Эдгээр үгс зөрчилтэй сонсогдож маг...

ЭЗЭНИЙ ХУУЛИНД БАХДАН…

“ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.”  (Дуулал 1:2-3)      Манай чуулганы удирдагч Рон Уард пастор болон Ази тивийн зохицуулагч нарын урилгаар Азийн удирдагчдын чуулганд оролцох ивээл хайрласан Бурханд талархъя. Түүхэнд Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн 2 алдартай илгээлтийн хөдөлгөөн байсан. Эхнийх нь Моравийн чуулган. Моравийн чуулган дэлхийн 130 оронд 3000 эгэл мишеонер (буюу lay missionary гэдэг үг нь шашны болоод теологийн мэргэжилгүй, өөр ажил хийхийн зэрэгцээ сайнмэдээний ажилд үйлчилдэг мишеонерийг хэлнэ) илгээв. Удаах нь Мүүдийн чуулган юм. Уг чуулган 2000 орчим эгэл мишеонер илгээсэн. Тэд илгээлтийн үйлчлэлээр дэлхийд хамгийн том хоёр нь байсан боловч нэгэн зууныг дамнан оршиж ч чадаагүй байх юм. Яагаад гэдгийг мэдэж байна уу? Тэд ердөө үүсгэн байгуулагчийнхаа сүнслэг өвийг л сахин хадгалж ...